Үндсэн агуулга руу шилжих
Кемп дээр эгнэн зогссон чингэлэг ачсан Семо Лайн-ы ачааны машинууд

Бидний тухай

2017 оноос хойш уурхай, боомтын хооронд

Нэг чирэгч машинаас эхэлсэн Семо Лайн ХХК өнөөдөр гурван тээврийн чиглэлд кемп, ШТС, засварын төвтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Алсын хараа ба эрхэм зорилго

Алсын хараа

Уул уурхайн экспортын авто тээврийн салбарт хамгийн найдвартай, олон улсын стандартад нийцсэн тээвэр-логистикийн компани болох.

Эрхэм зорилго

Харилцагчийн ачааг хугацаанд нь, аюулгүй, ил тод тээвэрлэж, Монгол Улсын экспортын тасралтгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулах.

Үнэт зүйлс

Бидний баримталдаг зарчим

Ажил бүрийн шийдвэрийг эдгээр таван зарчимд тулгуурлан гаргадаг.

  • Аюулгүй байдал

    Хүн, ачаа, тээврийн хэрэгслийн аюулгүй байдал бүх шийдвэрийн эхэнд.

  • Найдвартай байдал

    Амласан хугацаа, тохиролцсон нөхцөлөө тууштай биелүүлнэ.

  • Ил тод байдал

    Харилцагчтайгаа нээлттэй, тодорхой мэдээллээр харилцана.

  • Мэргэжлийн ёс зүй

    Ажил бүрийг мэргэжлийн өндөр хариуцлагатай гүйцэтгэнэ.

  • Хамтын ажиллагаа

    Харилцагч, хамт олонтойгоо урт хугацааны итгэлцэл бүтээнэ.

Түүхэн замнал

Өсөлтийн гол үе шатууд

Компанийн анхны улаан SHACMAN F3000 чирэгч машин
  1. 2017

    Компани үүсгэн байгуулагдав

    Семо Лайн ХХК автотээврийн компани болон үйл ажиллагаагаа эхлүүлэв.

  2. 2018

    Дотоодын нүүрс тээвэр

    Эрдэнэс Тавантолгой ХК-ийн уурхайгаас дотоодын нүүрс тээвэрлэлт эхлэв.

  3. 2019

    Анхны кемп ба ШТС

    Анхны кемп болон шатахуун түгээх станцаа байгуулав.

  4. 2021

    Гашуунсухайт — Ганцмод

    Хил дамнасан экспортын тээвэр эхэлж, хоёр дахь кемпээ байгуулав.

  5. 2023

    Засвар үйлчилгээний төв

    Тээврийн хэрэгслийн бэлэн байдлыг хангах өөрийн засварын төвтэй болов.

  6. 2024

    Булган — Такешкан

    Ховдын Булган боомтоос экспортын тээвэр эхэлж, гурав дахь кемп, ШТС-ээ байгуулав.

Баг хамт олон

Удирдлага ба мэргэжилтнүүд

Бүтэц

  • Гүйцэтгэх удирдлага
  • Санхүү, нягтлан бодох бүртгэл
  • Тээвэр зохион байгуулалт
  • Кемп менежмент, тээвэр зохицуулалт
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй
  • Засварын төв

Удирдлага

  • Г. Адьяа

    Гүйцэтгэх захирал

    Уул уурхайн салбарт 12 жил ажилласан.

  • З. Ганшижир

    Ерөнхий менежер

    Семо Лайн ХХК-д 5 жил ажилласан.

  • У. Энх-Амгалан

    Ерөнхий нягтлан бодогч

    Семо Лайн ХХК-д 8 жил ажилласан.

  • М. Мөнхбилэг

    Тээврийн менежер

    Тээвэр зохион байгуулалт, төмөр зам болон авто тээврийн чиглэлээр 12 жил ажилласан.

Мэргэжилтнүүд

  • Э. Энхсолонго

    Тооцооны нягтлан бодогч

    Семо Лайн ХХК-д 2 жил ажилласан.

  • Б. Өлзийбаяр

    Кемп менежер, тээвэр зохицуулагч

    Семо Лайн ХХК-д 6 жил ажилласан.

  • Б. Мөнхбат

    Кемп менежер, тээвэр зохицуулагч

    Семо Лайн ХХК-д 4 жил ажилласан.

  • Б. Төмөрбаатар

    Кемп менежер, тээвэр зохицуулагч

    Семо Лайн ХХК-д 1 жил ажилласан.

  • Б. Эрдэнэтуул

    ХАБЭА-н ажилтан

    2023 оноос бичиг хэргийн ажилтнаар, 2026 оноос ХАБЭА-н ажилтнаар ажиллаж байна.

  • Б. Алтанзаяа

    Авто засварчин

    Компани байгуулагдсан үеэс жолоочоор, 2022 оноос авто засварчнаар ажиллаж байна.

  • Ө. Энхтөр

    Авто засварчин

    2022 оноос ХАБЭА-н ажилтнаар, 2025 оноос авто засварчнаар ажиллаж байна.

Семо Лайн ХХК-ийн кемпийн оффисын өмнө зогсож буй ажилтнууд

Үнийн санал

Тээврийн хэрэгцээгээ бидэнд илгээнэ үү

Чиглэл, ачааны хэмжээ, хугацаагаа хуваалцвал бид танд тохирсон үнийн саналыг боловсруулна.